📅

Хүүхэд бүхэн аз жаргалтай байгаасай.

🕔 2018/06/01 00:10 713
Хамгийн гэгээн тунгалаг,цав цагаахан ертөнц бол хүүхдийн ертөнц… Цайлган цагаан инээдээрээ хорвоог уярааж, эцэг эхийнхээ амин эрдэнэ нь болж амьдралд өнгө нэмсэн энэ гэгээн ертөнцүүдийн баярын өдөр бол 6 сарын 1 буюу “Хүүхдийн баяр”.
Манай улс энэ жил 65 дахь жилдээ “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөөдэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан юм. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн түүхтэй.
Монгол Улс хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ эдэлж чадаж байна уу үгүй юу гэдэгт томчууд бид үнэлэлт дүгнэлт өгөх өдөр бол зургаадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Иймд эцэг, эхчүүд энэ өдрийг зөвхөн хүүхэддээ зориулж,тэдний дуу хоолойг сонсч, баярлуулах нь тун чухал юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Ажнай талбайд нээлтийн үйл ажиллагаа болж, үлгэрийн баатруудын тоглолт, дуу хуур дүүрэн боллоо.Мөн Даланзадгад сумын төв зам дагуу“Автомашингүй өдөр” болгож баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүдийнхээ хөдөлгөөни йаюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн газрын алба хаагчид Даланзадгад сумын төв /саад тойрох/-ийн хөдөлгөөнийг хааж аймгийн ЗДТГ-тай хамтран ”Жаргалтай багачууд” баярын үйл ажиллагааг зохион байгуулсан юм.Хүүхдүүд уран жолоодлого, гүйлт, дугуйн уралдаанд айх аюулгүй, төв замаараа чөлөөтэй зорчиж баярлалаа.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна