📅

Бурхан багшийн их дүйчэн өдөр Майдар эргэх ёслол болов.

🕔 2018/05/28 14:34 826
 
Бурхан багшийн их дүйчэн өдөр Аймгийн Маанийн хийдээс Майдар эргэх ёслолыг хийж,аймгийн 4 зүг найман зовхист залж, ном хурж,газар лус, байгаль дэлхийгээ аргадан идээний дээжээ өргөн, сүсэгтэн олноороо даган баяслаа.
Майдар бурхан Бурхан багшийн дараа Замбу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм. Энэрэл, нигүүлсэл, эвнэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн билэг тэмдэг бурхан гэдэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг билгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.  
Майдар эргэх зан үйл нь жил бүрийн хаврын сүүл сарын сүүлчээр юм уу зуны тэргүүн сарын эхээр болдог байна. Майдар бурханыг Замбутив буюу хүн төрөлхтний тивд заларч, сургааль номлолоо айлдахыг дахин дахин сануулж, билгэдсэн шашины томоохон зан үйлийг ийнхүү аймгийн Маанийн хийдээс сүүлийн жилүүдэд ёслол төгөлдөр хийх болсон бөгөөд сүсэгтэн олон ч олноор оролцож, буян номын үйл хийдэг болжээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна