📅

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АВАРГА БОЛОН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА БОЛЛОО.

🕔 2018/05/27 14:55 2 287
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооноос Аймгийн аварга шалгаруулах Үндэсний сурын харвааны тэмцээнээ зохиолоо.
Тэмцээнийг Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны Тэргүүнээр сонгогдсон Б.Чинбат нээж, Дэд тэргүүн, Аймгийн орлогч дарга Х.Батболд, харваачдын тэмцээн уралдааны бэлтгэл сургуулилалт, дотоод үйл ажиллагаа хариуцсан Дэд тэргүүн Ж.Баттөмөр нар оролцож зорилго зорилтоо танилцуулснаар эхэллээ.
Энэ удаагийн тэмцээн нэгэн онцлогтой болсон нь 2018 оны 05 сарын 04-ний өдөр хуралдсан Аймгийн Үндэсний сурын холбооны хурлаас сонгогдсон шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр нээлтээ хийн, мөн Ханбогд сумын мэргэн Н. Отгонбаяр ивээн тэтгэж Залуу харваачдын дунд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулсан явдал байлаа.

Энэ жилийн үндэсний сурын аймгийн аварга шалгаруулах харваанд 30 гаруй харваачид эвэр нумаа эвшээлгэн татаж, эрхий мэргэнээ сорин уралдаж цэц мэргэнээ сорилоо.
Аймгийн аварга шалгаруулах харваанд Ханбогд, Гурвантэс, Цогтцэций болон Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн харваачид зорьж ирсэн төдийгүй МУ-ын Даяар дуурсах мэргэн, МУ-ын мэргэн, Гоц харваач, Спортын мастер, Дэд мастерууд ирж цэц мэргэнээ сорисон нь тэмцээнийг улам өргөн дэлгэр болголоо.Үндэсний сурын аймгийн аварга шалгаруулах харвааны Буриад сурын харваандЭрэгтэй харваачдаас1-р байр. Спортын Дэд мастер Б.Мэндбаяр
2-р байр. Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр
3-р байр. Спортын мастер Ж.Гантөмөр
Эмэгтэй  харваачдаас
1-р байр.Гоц харваач И.Цэцэгмаа
2-р байр. МУ-ын мэргэн С Баярмаа
3-р байр. Спортын мастер Г.Батцэрэн нар шалгарсан байна.

Нийлбэр дүнгээр
Эрэгтэй харваачдаас
1-р байр.Залуу харваач М.Шижирган
2-р байр.Даяар дуурсагдах мэргэн Ж.Баттөмөр
3-р байр.Спортын мастер Ц.Ариунболд
Эмэгтэй харваачдаас
1-р байр.Спортын мастер Б.Бямбаа
2-р байр.Гоц харваач И.Цэцэгмаа
3-р байр.Гоц харваач О.Чинзүрх нар тус тус шалгарлаа.
Хана харваанд
Эрэгтэй харваачдаас:
1-р байр.Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр
2-р байр.Залуу харваач М.Шижирган
3-р байр. Спортын мастер Ц.Ариунболд
Эмэгтэй харваачдаас
1-р байр.Спортын мастер Б.Бямбаа
2-р байр.Гоц харваач О.Чинзүрх
3-р байр. Залуу харваач О.Отгонцэцэг

Хасаа харваанд:
Эрэгтэй харваачдаас:
1-р байр. Залуу харваач М.Шижирган
2-р байр.Спортын Дэд мастер Б.Мэндбаяр
3-р байр.Спортын мастер Б.Батбаяр
Эмэгтэй харваачдаас:
1-р байр. Спортын мастер Г.Батцэрэн
2-р байр. Гоц харваач И.Цэцэгмаа
3-р байр. Спортын мастер Б.Бямбаа нар тус тус эзэллээ

Удахгүй улс, аймгийн баяр наадам болно. Говь нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулж байдаг харваачдын маань оноо мэргэн, уухай цээл, хараа хурц, амжилт арвин байх болтугай.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна