📅

Сарлагын баяр 7 дахь жилдээ боллоо.

🕔 2018/05/26 10:10 1 132
Сарлаг сүргийн тоо толгойг өсгөх, сарлаг үржүүлэгчдээ дэмжих, гадаад дотоодын аялагч жуулчдыг татах, сарлаг сүргийн ашиг шим, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн САЙХАН САРЛАГ арга хэмжээ Говь гурван сайхан уулын Ёлын аманд 7 дахь жилдээ зохиогдлоо .Энэ хүрээнд Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах, сүү, цагаан идээ, ноос, ноолуур, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлагийн хөөвөр самнах, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан зэрэг зохион байгуулагдлаа.
 Өмнөговь аймгийн хэмжээнд 9 сумын 51 өрхөд 1010 сарлаг сүрэг өсөн үржиж байна. Тэр дундаа Баяндалай сум хамгийн олон буюу 453 сарлагтай байна. 7 дахь жилдээ зохиогдсон САЙХАНЫ САРЛАГ арга хэмжээнд Өмнөговь аймгийн сарлаг бүхий 5 сумаас сарлаг үржүүлэгч малчид ирж оролцсон төдийгүй 1200 гаруй хүмүүс оролцлоо.
Сарлагын баяраар буухиа тэмцээн, сарлагийн уралдаан, хамгийн зохион байгуулалттай оролцсон сумдыг шалгарууллаа. Буухиа тэмцээний төрөлд:1-р байранд Б.Чинзориг ахлагчтай Баяндалай сумын "Төхөм" баг, 2-р байранд Н.Батням ахлагчтай, Ханхонгор сумын "Үхэрчин" баг, 3-р байранд Б.Батжаргал ахлагчтай баг тус тус орлоо.Сарлагийн уралдаанд 1-р байранд Э.Хосбаяр /Баяндалай сум/, 2-р байранд Д.Ангараг /Даланзадгад сум/, 3-р байранд Б.Амарбаясгалан /Хүрмэн сум/, 4-р байранд Г.Надмид /Баяндалай сум/, 5-р байранд Ч.Ууганзориг /Баяндалай сум/ тус тус шалгарлаа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна