📅

Говийн жимс-Хармаг

🕔 2018/05/26 13:00 6 302


Хүний биед хэрэгтэй С витамин, органик хүчлээр баялаг хармаг говь нутгийнхны амны цангааг тайлдаг цорын ганц жимс. Жимсний бут нь өргөстэй учир түүхэд нэлээд ур чадвар шаардана.
Өмнөговь аймгийн ихэнх нутгийн нуур тойрмын зах, элсэн хөрстэй хотгор, гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимсийг хармаг гэнэ. Хармаг жимс 7 сар гарахтай зэрэгцэн цэцэглэж 9 сард боловсорч гүйцнэ. Манай говийнхон хармаг жимсээ түүж чанамал, ундаа,амтат дарс хийж ашигладаг. Хармаг бол говийн зэрлэг чацаргана гэх нь ч бий.Говийн их элсний нүүдлийг тогтоон барьж хэсэгхэн газрын хуралдсан элсэнд хармагны сондуулийн иш нахиалан ургадаг. Хамаг жимс  чихэрлэг бодисоор баялаг. Улаан гоёо, чихэр өвс, сулхирын ургах нөхцлийг бүрдүүлдэг.
Хармагийг зун түүж чанамал,ундаа, амтат дарс хийдэг. Хармаг түүгээд саванд хийгээд тавихад хурдан исдэг. Булгын сэрүүн устай саванд хийгээд хэд хоноход исгэлэн дарс болчихно. Эмийн ургамлын нэгэн төрөл зүйл тул сүүлийн үед түүж ашиглах болсон. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд байгалийн зэрлэг жимс, жимсгэнэ нь төрөл бүрийн витамин, чихэр тэжээлийн бодисоор баялаг,таримал жимстэй харьцуулахад хадгалалт илүү даадаг, хэрвээ зөв хадгалж чадвал хэдэн сараас жил хүртэл өөрийн өвөрмөц сайхан үнэр, амт чанараа алддаггүй онцлогтой. Газар доорхи ус ойрхон л байвал гантай хуурай үед ч ногоорч л байдаг товцог хэмээх сондуулийн цэцэгнээс хармаг боловсордог.
Дэлхийд ховордсон амьтан говийн баавгай “Мазаалай”-н амтархан иддэг хоолны нэг нь хармаг жимс юм. Мазаалай намар болохоор хармагийн жимс их иднэ. Говийн жимс-Хармаг тун исгэлэн. Зуны халуун наранд бараг мөчир дээрээ бэлэн болчихсон дарс л гэсэн үг. Мазаалай өлөн элгэн дээрээ хармаг идсээр байгаад согтчихдог байна. Согтуурч мансуурах нь сайхан мэт “санагдах” тул хүн архинд ордогтой адил хармагт орчихно. Тэр мөнхийн согтуу найгана. Үе үехэн энэхүү одой баавгай хоёр гараараа цээжээ уран, овоохойгоо тойрон гүйж яваа харагддаг гэнэ. Говийн анчид дурандаж “Энэ жил хармаг их гарчдээ, мазаалай согтчихож” гэж ярилцдаг аж. Халамцуу мазаалай тархиа шааж, өөрөө өөртөө агсам тавина. Бас нохой харвал чулуу шидэж дөвчигнөнө. Тэгснээ учиргүй их орилж хүүхэд шиг уйлдаг аж.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна